“Оргил” олон нийтийн, хэвлэл мэдээллийн төв байгуулагдаад 6 сар боллоо. Энэ хугацаанд бид ажил хөдөлмөр, ар гэрийнхээ зав чөлөөгөөр, зүтгэлээрээ сэтгэлээрээ мэргэжлийн хэмжээнд мэдээ мэдээлэл бэлдэхийг эрмэлзэж, мэдээ гарсаны дараа бие биесээ шүүмжилж бас урам өгч, дугаараас дугаарт суралцсаар өнөөдөр 22 дахь мэдээллийн хөтөлбөрөө ийнхүү хүргэж байгаадаа баяртай байна.
Бидний уриа өөрөөр сэтгэж, өөдрөгөөр харж, өөдөө тэмүүлнэ. Биднийг дэмжиж, бас шүүмжилж, урам хайрлаж, ихийг хүлээдэг монголчууд та бүхнийхээ шинэ долоо хоногийн ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

“ОРГИЛ” ОНХМТ-ийн хамт олон.