Сайн байцгаана уу. “Оргил” төвийн мэдээ мэдээллийн ээлжит тойм хөтөлбөр ийнхүү бэлэн боллоо.
Манай энэ удаагийн мэдээгээр: Швед улсын Байгалын түүхийн музейгаас бэлтгэсэн аварга том модны талаар, мөн уг музейн мэргэжилтэний яриа, хүүхдийн орогнол хүсэх асуудал, түүнчлэн хууль эрхзүй, орчуулгын товчоо байгуулсан Нацу консалтфирмийн үүсгэн байгуулагч Г.Баярмаагийн яриа, монголын их авьяастан хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн хандивт зориулсан тоглолт, дэлхийн рекордыг хоёр удаа, монголын дээд амжилтыг найман удаа шинэчлэн тогтоосон хүндийн өргөлтийн ахмад тамирчин швед улсад болсон ЕАШ тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилт, мөн бусад төрлийн мэдээ мэдээллийг хүлээн аваарай. Манай төвийн хэвлэл мэдээллийн албанд орчуулагчаар О.Оюунболд, спорт мэдээний хөтлөгчөөр Ц.Ууганбаяр нар нэгдэн ажиллаж эхэллээ. Санаа зориг нэгтэй үргэлж өөдөө тэмүүлье, сайн сайхан бүхэн ашид дэлгэрэх болтугай.
“ОРГИЛ” ОНХМТ