“ХУРУУНЫ ХЭЭТЭЙ ХҮМҮҮС” буюу
ДУБЛИНЫ ДҮРЭМ ГЭЖ ЮУ ВЭ:
Сүүлийн үед хүмүүсийн дунд нэгэн төөрөгдөл гэмээр зүйл яваад байна. Энэ нь монголд ЭСЯ-д визний мэдүүлэгт хурууны хээ өгсөн, ирээд 6 сар юм уу 1 жил 6 сар болоход тэр хурууны хээ арилах ёстой гэсэн. Энэ ташаа мэдээлэл шүү, хурууны хээ хэзээ ч арилахгүй. Өнгөрсөн 2015 оны 1 дугаар сарын 13-наас эхэлж ЭСЯ-д виз мэдүүлэхдээ 14-өөс дээш насны бүх хүн хурууны хээ өгөх, тэрхүү хээ нь Евродак хэмээх сүлжээнд хадгалагдах болсон. Тэгэхээр тэр хугацаанаас хойш шведэд ирсэн хүмүүс цагаачын албанд орогнол хүсч болох боловч аль улсын хилээр, хэрхэн ирсэн нь хадгалаастай байгаа гэдгийг мартаж болохгүй. Та цагаачлалын албанд орогнол хүсэхээр очих үед хурууны хээгээр тань Шенгений оронд хэрхэн нэвтэрсэн мэдээлэл шууд гарч ирнэ.
Гэвч цагаачлалын алба таны эх орон руугаа буцаж болохгүй шалтгааныг сонсоод тухайн дамжиж ирсэн орон луу буцаах уу, эсвэл Швед улсад асуудлыг авч үзэх үү гэдэгээ шийднэ. Тэр шийдвэрээ хүлээх хооронд түр хугацааны бичиг баримт буюу ЛМА карт, өдрйин тэтгэжмийн мөнгөний банк карт ч олгодог, үүнийг хмүүүс андуурч намайг швед улсад хүлээж авлаа гэдэг. Гэвч хэсэг хугацааны дараа цагаачлалын алба дуудаж шийдвэрээ танилцуулдаг. Шийдвэр хоёр янзаар гарч болно. Эхнийх нь таны анх богино хугацааны виз хүсэж дамжиж ирсэн орон луу буцаах. Ийм шийдвэр гарсанаар таныг буцаах төлөвлөгөө гаргана, таны тасалбарыг бид захиалж өгнө, та товлосон өдрөө ирж тасалбараа авч манай улсыг орхин гарна уу гэдэг. Энэ хариуг давж заалдах эрхтйэ ч ямар ч тохиолдолд таныг тус улсаад гаргах, эсэргүүцсэн тохиолдолд албадан гаргах шйидвэр л гарна. Ийм хариу сонсоод товлосон өдрөө очиж тасалбараа аваагүй бидний ярьж заншсанаар “харлаад үлдэж” байгаа бол та Дублины гэрээг зөрчигч буюу Дублины гэрээгээр харласан гэсэн ангилалд орно. Гэхдээ та тэгж хууль бусаар үлдсэнийхээ дараа 1 жил 6 сарын дараа цагаачлалын албанд хандаж орогнол хүсэх эрхтэй.
Харин таны асуудлыг Шведийн цагаачын алба шийдэхээр болсон бол та шведэд цагаачлагч бусад иргэдийн адилаар ямар нэгэн шалтгаанаар орогнол, хамгаалал хүсэж татгалзсан хариу авлаа ч цагаачын алба, цагаачын шүүх, улсын дээд шүүх гэсэн гурван шат дамжлагыг дамжиж ойролцоогоор 1-2 жил\ түүнээс их бага ч байж болно, харилцан адилгүй\ “цагаанаар” амьдрах боломжтой. Энэ хугацаанд тогтсон ажил олж, улмаар ажлын гэрээ байгуулахаар хууль журмын дагуу татвар төлж, ингэснээр цагаачын албанаас олгох мөнгөн тэтгэлгээ сайн дураараа хаалгаж, ажлын гэрээний виз гарсанаар 2 жилийн хугацаанд хууль журмын дагуу амьдрах, визээ сунгуулах бүрэн бололцоотой.

Дублины дүрэмд нэгдсэн орнууд

Европын Холбооны гишүүн орнууд болох Бельги, Болгар, Кипр, Дани, Естони, Финланд, Франц, Грек, Ирланд, Итали, Латви, Литви, Луксэмбург, Малта, Голланд, Польш, Португал, Румын, Словаки, Словени, Испани, Их Британи, Швед, Чех, Герман, Унгар болон Австри. Түүнчлэн Норвеги болон Исланд тусгай гэрээний дагуу Дублины дүрэмд нэгдэн орсон орнууд юм.

…Евродак

Дээр дурдсан Европын Холбооны бүх улс орнууд Евродак гэгдэх цахим бүртгэлийн сүлжэээнд холбогдсон байдаг. Мөн түүнчлэн Норвеги болон Исланд тусгай гэрээгээр тус цахим бүртгэлд холбогдсон байдаг.
Анхаарал тавьсанд баярлалаа, танд биднйи бэлтгэсэн мэдээлэл таалагдсан бол бусаддаа түгээж бидний пэйжийг ЛАЙК дарж дэмжээрэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл зурвас илгээж болно оо.
“ОРГИЛ” олон нийтийн, хэвлэл мэдээллийн төв.