#24 ШВЕД ДЭХ МОНГОЛЧУУДДАА ЗОРИУЛСАН мэдээ мэдээллийн тойм хөтөлбөрийн ээлжит дугаар ийнхүү бэлэн боллоо. Энэ удаагийн хөтөлбөрт Швед улсад хэрхэн таксины үйлчилгээний байгууллагад ажилд орж болох талаар монголчууддаа зөвлөгөө бүхий мэдээлэлийг ” SAMTRANS” компанид таксины жолооч хийдэг Д.Наранхүү өгсөн юм. Мөн “Швед дэх многол эмэгтэйчүүдийн нэгдсэн клуб”-ын нэг жилийн ойн арга хэмжээ, “РИА” мөнгөн шижлүүлгийн газрын шинэ салбар Sundbyberg-д нээлтээ хийж мөнгө илгээхэд авах шимтгэлийн стандарт үнийн тарифаасаа хагас үнээр монгол руу мөнгөө шилжүүлэх боломжтой болсон зэрэг хэрэгцээтэй мэдээ мэдээллээс сонгон үзээрэй. Мөн спортын хөтлөгч, орчуулагч Ц.Ууганбаярын бэлтгэсэн монгол эх орны болон шведийн, мөн дэлхий дахины спортын үйл явдлуудаас үзэх боломжтой. Үзэгч та бүхний хүсэл тэмүүлэл үргэлж өөдөө байж, мөрөөдлийнхөө ОРГИЛД хүрэхийн ерөөл дэвшүүлье.
Швед дэх “ОРГИЛ” ОНХМТ
2017-10-12