АНУ-аас хүрэлцэн ирж Шведийн Стокгольм хотноо уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж буй Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны шагналт зураач, уран хайчилбарч, МУСТА С. Төрбурам манай нэвтрүүлгийн шинэ дугаарт зочноор оролцлоо. С.Төрбурамын “Шидэт хайч” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн 2017-12-02-ны өдөр 13:00-17:00 цагийн хооронд Sulasen ”Sensus” төвд болох гэж байна. Үзэсгэлэнгийн үйл ажилланааны хүрээнд нэг хүний хөрөг эсвэл хүссэн зургийг газар дээр нь хайчилж өгнө бас нээлтийн үйл ажиллагааны дараа эхэлсэH дуудлага худалдаа 17:00 цагт өндөрлөж, уран бүтээлчийн сор бүтээл сүүлчийн үнийг олгосон эзэндээ хүрэх юм. Мөн сэдэвийн хувьд үндэсний хэв маяг бүхий түүхэн, эротик, чөлөөт сэдэв зонхилсон үзэсгэлэн +18 буюу зөвхөн насанд хүрэгчдийн орж сонирхох эротик сэдэвтэй зургийн тусгай өрөөтэй байх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *