Энэ жил Стокгольм хотноо нийт 4-5 шинэ жилд зориулсан баярын арга хэмжээ, цэнгүүн боллоо. Шведэд ажиллаж амьдрах монголчууд маань жилээс жилд улам өнөр олуулаа болж байна, бүх шинэ жилийн цэнгүүн танхим дүүрэн зочидтой байлаа. Энэ оны сүүлийн арга хэмжээ болох Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг төв цэнгүүнд бидний төлөөлөл оролцлоо. “Оргил” ОНХМТ хүмүүсийн нэрлэдгээр Оргил ТВ-ийн маань спорт мэдээний хөтлөгч, сэтгүүлч Ц.Ууганбаяр спортын “Алтан-Од” медалиар энгэрээ мялаалаа. Ууганаагийн хувьд гурван цэнгүүнээс гурван шагналтай, шагналын хур буусан, ололт амжилт дүүрэн нэг жил өнгөрлөө. цаашдын ажил үйлс, уран бүтээлд нь улам их гялалзсан амжилтыг хүсэн ерөөе. ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ
“ОРГИЛ” ОНХМТ хамт олноос нь